Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэлдээ Бурханд хэрхэн үйлчлэх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс ямар нөхцөлийг хангаж, ямар үнэнийг ойлгосон байх ёстой, мөн та нарын үйлчлэлд ямар алдаа буруу байдаг талаар Би үндсэндээ ярина. Та нар энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудал нь Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсээр удирдуулсан замаар хэрхэн алхах, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад хэрхэн захирагдах талаар хөндөх ба тэдгээр нь та нар дээрх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг та нарт олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэлд нийцүүлэн юу хийх хэрэгтэйг ойлгоно. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай болгоно, мөн та нар гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, тэр ч бүү хэл судалж шинжлэхгүй. Түүнчлэн, та бүхэн үхэн үхтэлээ Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар удирдуулан жолоодуулж, та нарыг хонь шиг нядлахыг Бурханд зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петр болж, загалмай дээр ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петр шиг амьдарч чадна.
Төгс хүчит Бурхан бидний дунд залран ирсэн
Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй үнэний өнө удаан үргэлжлэх, мөнхийн замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм” (Үг нь махбодоор илэрсэн) гэжээ.
2020/06/05
2020/05/31
Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй
Бурханы үгийн магтан дуу “Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй” (үгтэй)
Бурханы тухай мэдлэг
туршлага, төсөөлөлд тулгуурлахгүй.
Эдгээрийг хэзээ ч Бурханд тулгаж болохгүй.
Хүний туршлага, төсөөлөл хэдий баялаг байвч
хязгаартай, бодит биш, үнэн биш байдаг.
Бурханы жинхэнэ зан чанартай бас нийцдэггүй.
Бурханы жинхэнэ мөн чанартай ч зөрчилддөг.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
Иймд Бурханы тухай мэдлэг
ухамсарлахаас, юмсыг ухамсарлахаас,
юмыг задлан шинжлэхээс, бусдыг ойлгохоос ирдэггүй.
Бурханы тухай мэдлэгийг ийм арга замаар олж авахгүй.
Бурханы тухай мэдлэг
туршлага, төсөөллөөс минь шалтгаалдаггүй.
Энэ нь хязгаарлагдмал, бодит биш, бас үнэн биш юм.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
Төсөөлөлдөө тулгуурлавал
хүн хэзээ ч Бурханыг ойлгохгүй.
Тиймээс Бурханыг мэдэх цорын ганц зам бол:
Түүнээс ирэх бүхнийг хүлээн авч,
бага багаар мэдрэх билээ.
Бурхантай хамт, хамтран ажиллаж,
үнэнээр өлсөж, цангасны чинь төлөө
гэгээрэл, жинхэнэ ойлголтыг шагнал болгон
чамд өгөх өдөр ирнэ.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
Бурханы зөвт зан чанар бол
Өөрийнх нь жинхэнэ мөн чанар,
үүнийг хүн зохиодоггүй, Өөрийнх нь бүтээлтэй ч адилгүй.
Бурхан бол Бурхан, Тэр хэзээ ч бүтээлийн нэг болохгүй.
Тэр хүмүүсийн дунд орсон ч,
зан чанар, мөн чанар нь өөрчлөгдөхгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
2020/05/03
Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics
Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics
Махбод дахь Бурхан шүүгдэж, яллагдаж,
элэг доог болдог.
Диаволуудаар Тэр хөөгддөг.
Шашны ертөнцөд гологддог.
Хэн ч Түүний сэтгэлийн шархыг нөхөж чадахгүй.
Хүн төрөлхтний улайрсан эсэргүүцэл,
доромжлол, мөшгөлт, худал гүтгэлэг нь
Бурханы махбодод асар их аюул учруулдаг.
Хэн Түүнийг ойлгож, тайтгаруулж чадах вэ?
Бурхан ялзарсан хүнийг тэвчээрээр авардаг.
Шархалсан сэтгэлээр Тэр хүнийг хайрладаг.
Энэ бол хамгийн зүдэргээтэй,
хамгийн зүдэргээтэй ажил билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Гучин гурван жил хагасын турш
Есүс дэлхий дээр амьдрахдаа цовдлогдож, дахин амилан,
дөчин өдөр хүмүүст харагдсаныхаа дараа л
зовлон шаналлаас ангижирсан.
Хүмүүстэй амьдрах хүнд он жилүүд дууссан ч
Бурханы зүрх сэтгэл шаналсан хэвээр,
хүний төгсгөлд зовнисоор байв.
Хэн ч энэ шаналлыг мэдэхгүй, тэвчиж чадахгүй.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
2020/04/12
БУРХАНЫГ МЭДЭХ НЬ БУРХАНААС ЭМЭЭЖ, МУУГААС ЗАЙЛАХ ЗАМ ЮМ
Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Түүний үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэх нь Бурханы сайшаалыг хүлээн авч, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, мөн өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий горьддог. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх тэдний буруу ойлголт улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн онолын хангамж болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аван, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулздаг мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ суурин дээр үндэслэн, тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлонг туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулж мэдрэхээс нааш Бурханы талаарх өөрсдийнх нь бүх мэдлэг болон бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр нь элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс өөрцгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй байдаг. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билэг, уламжлал болон мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө оруулалтын капитал”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ капитал болон зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, аргацаах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл нь шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс өөрцгүй зүйлээс бүрддэг бөгөөд Бурханы талаарх тэдний мэдмэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд энэ нь бүрмөсөн хамааралгүй, бүр хоёр өөр туйл шиг байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, харилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, шүтэн мөргөх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж байгаа зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, хэзээ ч аврагдаж чадахгүй гэдгийг илэрхийлдэг.
2020/04/08
БУРХАНЫГ МЭДЭХ НЬ БУРХАНААС ЭМЭЭЖ, МУУГААС ЗАЙЛАХ ЗАМ ЮМ
Та нар дор бүрнээ, Бурханыг дагах үйл явцдаа Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, янз бүрийн хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд амьдралынхаа туршид Бурханд хэрхэн итгэснээ шинээр шинжлэн шалгах ёстой. Хажууд чинь байж, урагшлах чиглэлийг чинь удирдаж, хувь заяаг чинь захирч, хэрэгцээг чинь хангадаг энэ Бурханыг чи чухамдаа хэр их ойлгож, хэр их мэддэг вэ? Тэр өдөр бүр чам дээр юу хийдгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилго дээр үндэслэдгийг мэдэх үү? Тэр чамайг хэрхэн залж чиглүүлдгийг мэдэх үү? Чамайг хангадаг Түүний арга барилыг мэдэх үү? Чамайг удирддаг Түүний арга замыг мэдэх үү? Тэр чамаас юу олж авахыг хүсдэгийг болон Тэр чамд юу гүйцэтгэхийг хүсдэгийг чи мэдэх үү? Чиний гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг чи мэдэх үү? Чи Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур хилэн, уй гуниг, баяр хөөрийн уг сурвалж, тэдгээрийн ар дахь бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар чи мэдэх үү? Эцсийн эцэст итгэдэг энэ Бурхан чинь ямар Бурхан бэ гэдгийг мэдэх үү? Гэх мэт эдгээр асуулт нь чиний хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйл мөн үү? Бурханд итгэх үйл явцдаа чи Бурханы үгийг бодитоор мэдэрч, туулах замаар Түүний талаарх буруу ойлголтоо арилгасан уу? Бурханы сахилгажуулалт, цохилтыг хүртсэнийхээ дараа чи Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн дунд чи, хүний тэрслүү байдал болон сатанлаг уг чанарыг танин мэдэхээр дамжуулан Бурханы ариун байдлын талаар өчүүхэн ч гэсэн ойлгож авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор чи амьдралыг үзэх шинэ үзэл бодолтой болсон уу? Бурханы илгээсэн шалгалтын дунд чи, хүний халдахыг Тэр тэвчдэггүй гэдгийг, түүнчлэн Тэр чамаас юу шаарддагийг болон Тэр чамайг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Бурханыг буруугаар ойлгох гэж юу болохыг, эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн залруулахыг мэддэггүй бол чамайг хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаагүй, хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хэлж болно, эсвэл чи наад зах нь хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы сахилгажуулалт, цохилт гэж юу болохыг мэддэггүй бол дуулгавартай байх болон анхаарал тавих гэдэг нь юу болохыг мэддэггүй нь лавтай, эсвэл чи наад зах нь хэзээ ч Бурханд үнэхээр дуулгавартай байж, анхаарал тавьж байгаагүй юм байна. Хэрвээ чи Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг мэдэхгүй нь лавтай бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар бүр ч мэдэхгүй. Хэрвээ чамд амьдралыг үзэх зөв үзэл бодол юм уу амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд амьдралынхаа ирээдүйн замд тээнэгэлзэж, тэвдсээр байгаа бол Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч хүлээн авч байгаагүй чинь илэрхий юм; чамайг үнэхээр хэзээ ч Бурханы үгээр хангагдаж, нөхөгдөж байгаагүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы шалгалтыг хараахан туулаагүй бол Бурхан хүний халдахыг тэвчдэггүй гэж юу болохыг мэдэхгүй нь лавтай, мөн Бурхан чамаас эцсийн эцэст юу шаарддагийг ойлгохгүй, хүнийг удирдаж, аврах Түүний ажил юу болохыг бүр ч ойлгохгүй нь тодорхой юм. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханы үгээс хэзээ ч, юуг ч мэдэрч ойлгоогүй бол тэр хүн авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх итгэл нь мэдээж ямар ч бодитой агуулгагүй, Бурханы талаарх мэдлэг нь ч гэсэн мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх гэж юу болохыг огт мэддэггүй нь илэрхий юм.
2020/04/04
Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (Эшлэл 15)
Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (Эшлэл 15)
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
2020/03/31
Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун
Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics)
Бурхан бүх үндэстэн ястангууд,
бүх улс орон, мөн бүхий л салбарыг,
Бурханы дуу хоолойг сонсож,
ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг
Бурханыг хамгийн ариун ба хүндэт,
хамгийн дээд, хамаг бүхний шүтээн болгож,
бүхий л хүн төрөлхтнийг
Бурханы ивээл дор
амьдрахыг зөвшөөрдөг.
Абрахамын үр удам
Еховагийн амлалт дор амьдарч,
Бурханы бүтээл болсон Адам Ева хоёр
Эден цэцэрлэгт амьдарсны адилаар.
Бурхан бүх үндэстэн ястангууд,
бүх улс орон, мөн бүхий л салбарыг,
Бурханы дуу хоолойг сонсож,
ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг
Бурханыг хамгийн ариун ба хүндэт,
хамгийн дээд, хамаг бүхний шүтээн болгож,
бүхий л хүн төрөлхтнийг
Бурханы ивээл дор
амьдрахыг зөвшөөрдөг.
Абрахамын үр удам
Еховагийн амлалт дор амьдарч,
Бурханы бүтээл болсон Адам Ева хоёр
Эден цэцэрлэгт амьдарсны адилаар.
Бурханы ажил далайн хүчит давалгаа мэт,
хэн ч Түүний өлмийг хааж зогсоож чадахгүй
Түүний үгийг сонсож, дагасан төдийгөөр
Түүний мөрөөр замнаж, амлалтыг авна.
Түүнээс бусад нь устгалтай нүүр тулж,
хүртэх ёстой шийтгэлээ амсана.
Бурхан бүх үндэстэн ястангууд,
бүх улс орон, мөн бүхий л салбарыг:
Бурханы дуу хоолойг сонсож,
ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг.
Бүх хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулцгаая.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
хэн ч Түүний өлмийг хааж зогсоож чадахгүй
Түүний үгийг сонсож, дагасан төдийгөөр
Түүний мөрөөр замнаж, амлалтыг авна.
Түүнээс бусад нь устгалтай нүүр тулж,
хүртэх ёстой шийтгэлээ амсана.
Бурхан бүх үндэстэн ястангууд,
бүх улс орон, мөн бүхий л салбарыг:
Бурханы дуу хоолойг сонсож,
ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг.
Бүх хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулцгаая.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Subscribe to:
Posts (Atom)