“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ”.(Матай 7:21–23)
“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.”(Иохан 12:47-48)
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.”(Иохан 16:12-13)
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.”(Иохан 16:12-13)
“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.”(1 Петр 4:17)
Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн бөгөөд загалмай дээр байх үедээ “Гүйцэлдлээ” гэж хэлсэн. Иймээс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дуусаж, Эзэн Есүс бидний бүх нүглийг уучилсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж олон итгэгч боддог. Гэвч Нигүүлслийн эрин үеийн хүмүүс нүгэлт уг чанартаа хүлэгдсээр, байнга нүгэл үйлдсээр байдаг ба улам бүр доройтсон. Библид: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээн бичсэн байдаг. Мэдээж Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг бүрэн цэвэрлээгүй. Бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг хүмүүст Бурханы ажлын өөр нэг үе шат буюу бүрэн авралын ажил хэрэгтэй.
No comments:
Post a Comment