Одоо бид Сатаны тухай ярьж дууссан болохоор Бурханы тухай яриандаа эргэн орцгооё. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид Бурханы шууд хэлсэн үгний тун багахан нь Библид тэмдэглэгдсэн ба тэмдэглэгдсэн зүйл нь маш энгийн. Тэгвэл эхнээс нь эхэлцгээе. Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд тэр цагаас эхлээд хүн төрөлхтний амьдралыг залсан. Хүн төрөлхтөнд ерөөл өгч, тэдэнд хууль болон Өөрийн тушаалыг өгөх эсвэл амьдралын янз бүрийн дүрэм журмыг тогтоохын аль ч бай эдгээр зүйлийг хийхээр Бурханы зорьсон зорилго юу болохыг та нар мэдэх үү? Юуны өмнө, Бурханы хийдэг бүхэн нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг гэдгийг та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? (Тиймээ, бид чадна.) Энэ өгүүлбэр нь та нарын хувьд харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд хоосон боловч нарийн ярьвал Бурханы хийдэг бүх зүйл нь хүнийг хэвийн амьдралаар амьдрахад удирдан залах билээ. Ингэснээр хүн Түүний дүрэм журмыг сахих ч бай, эсвэл Түүний хуулийг сахих ч бай, Бурханы зорилго бол хүн Сатаныг шүтэхгүй байх, Сатанаар хорлогдохгүй байх явдал юм; энэ нь хамгийн үндсэн зүйл бөгөөд хамгийн анх хийгдсэн зүйл юм. Хамгийн анх хүн Бурханы хүслийг ойлгоогүй байх үед Тэр зарим нэг энгийн хууль, дүрэм журмыг авч, байж болох бүх талыг хамарсан арга хэмжээ авсан юм. Эдгээр арга хэмжээ нь тун энгийн хэдий ч тэдгээр нь дотроо Бурханы хүслийг агуулж байлаа. Бурхан хүн төрөлхтнийг нандигнан, энхрийлж, халуун дотноор хайрладаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Түүний зүрх сэтгэл бол ариун гэж бид хэлж болох уу? Түүний зүрх сэтгэл цэвэр гэж бид хэлж болох уу? (Тийм.) Бурханд ямар нэгэн далд санаа байдаг уу? (Үгүй.) Тэгвэл Түүний энэ зорилго нь зөв агаад эерэг үү? (Тийм.) Бурхан ямар ч арга хэмжээ авсан нь хамаагүй Түүний ажлын явцад тэдгээр нь бүгд хүний хувьд эерэг нөлөөтэй байсан ба тэдгээр нь замыг чиглүүлдэг. Тэгвэл Бурханы оюун санаанд хувийн ашиг сонирхлоо хичээсэн ямар нэгэн бодол байдаг уу? Бурханд хүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу, эсвэл Тэр хүнийг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? (Үгүй.) Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба мөн Өөрийн зүрх сэтгэлд ийм байдлаар боддог. Ямар ч элдэв янзын зорилго, ямар ч ашиг сонирхлоо хичээх бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юуг ч хийдэггүй, харин хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг зөвхөн хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүний төлөө төлөвлөгөө, санаа зорилго байдаг боловч Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд, хүн төрөлхтнийг замаа алдахаас хамгаалахын төлөө хийгддэг. Тэгвэл энэхүү зүрх сэтгэл нь эрхэм нандин биш гэж үү? (Тийм.) Чи энэхүү эрхэм нандин зүрх сэтгэлийн хамгийн өчүүхэн жаахныг ч гэсэн Сатанаас харж чадах уу? Та нар хардаг уу? (Үгүй.) Чи үүний өчүүхнийг ч гэсэн Сатанаас харж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн аяндаа илчлэгддэг. Бурханы ажилладаг арга замыг харвал Тэр хэрхэн ажилладаг вэ? Бурхан эдгээр хууль болон Өөрийн үгийг авч тэдгээрийг алтан цагирагийн шившлэг шиг[a] хүн бүрийн толгойд ягштал хүлж, хүн болгонд тулгадаг уу? Тэр ийм байдлаар ажилладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан Өөрийн ажлыг ямар замаар хийдэг вэ? (Тэр биднийг залж чиглүүлдэг.) Энэ бол нэг тал. Өөр зүйл байна уу? Бурхан та нар дээр олон арга замаар ажилладаг, гэтэл та нар яагаад ганцханыг хэлснийхээ дараа өөр хэлэх юмгүй болчихдог билээ? (Тэр зөвлөж, зоригжуулдаг.) Энэ хоёр дахь нь. Дахиад байна уу? Тэр заналхийлдэг үү? Тэр та нартай тойруу байдаар ярьдаг уу? (Үгүй.) Чамайг үнэнийг ойлгохгүй байх үед Бурхан хэрхэн залж чиглүүлдэг вэ? (Тэр гэрэлтүүлдэг.) Тэр чамайг гэрэлтүүлж, энэ нь үнэнтэй нийцэхгүй байна гэдгийг болон яаж хийх ёстойг чинь тодорхой хэлдэг. Бурханы ажилладаг эдгээр арга замаас, Бурхантай ямар харилцаатай мэт чамд санагддаг вэ? Тэдгээр нь, Бурхан бол ойлгох чадвараас чинь давсан гэдгийг чамд санагдуулдаг уу? (Үгүй.) Тэдгээр нь чамд ямар санагдуулдаг вэ? Бурхан ялангуяа чамд ойр дотно байдаг, та хоёрын хооронд ямар ч зай байхгүй. Бурхан чамайг залж чиглүүлэх үед, Тэр чамд өгч, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурханы найрсаг зан, Түүний хүндтэй байдлыг мэдэрдэг ба хэчнээн хайр татам болохыг нь, хэчнээн халуун дулаан болохыг нь мэдэрдэг. Гэвч Бурхан чиний ялзралыг зэмлэх үедээ эсвэл Түүний эсрэг тэрсэлсний чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ ямар арга ашигладаг вэ? Тэр чамайг үгээр зэмлэдэг үү? Тэр орчноор чинь эсвэл хүмүүс, хэрэг явдал болон зүйлсээр дамжуулан чамайг сахилгажуулдаг уу? (Тийм.) Энэ сахилгажуулалт нь ямар түвшинд хүрдэг вэ? (Хүний тэвчиж чадах түвшинд.) Түүний сахилгажуулалтын түвшин нь Сатан хүнийг хорлодог түвшинд хүрдэг үү? (Үгүй.) Бурхан эелдэг, элэгсэг, аятайхан, энэрэнгүй байдлаар, үнэхээр хянуур, зүй зохистой арга замаар ажилладаг. Түүний арга зам нь, “Бурхан надаар үүнийг ингэж хий”, эсвэл “Бурхан надаар түүнийг тэгэж хий” гэж хэлэхүйц хүчтэй сэтгэл хөдлөлийг чамд төрүүлэхгүй. Бурхан чамд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм хүчтэй сэтгэхүй, эсвэл хүчтэй мэдрэмжүүдийг хэзээ ч өгөхгүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авах үед ч гэсэн чамд ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлыг мэдрэх үед, чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дагшин агаад халдашгүй гэдгийг чи мэдэрдэг үү? (Тийм.) Чамд энэ хугацаанд Бурханаас холдсон мэт санагддаг уу? Чи Бурханаас айж балмагддаг уу? (Үгүй.) Үгүй, харин ч чи Бурханаас эмээсэн хүндлэлийг мэдэрдэг. Хүмүүс зөвхөн Бурханы ажлын улмаас л энэ бүх зүйлийг мэдэрдэг үү? (Тийм.) Тэгвэл хэрвээ Сатан хүмүүс дээр ажиллавал тэдэнд ийм мэдрэмжүүд байх байсан уу? (Үгүй.) Хүнийг тасралтгүй хангаж, хүнийг дэмжихийн тулд Бурхан Өөрийн үгийг, Өөрийн үнэнийг болон Өөрийн амийг ашигладаг. Хүн сул дорой байх үед, хүн сэтгэлээр унасан үед Бурхан: “Бүү сэтгэлээр уна. Чи яагаад сэтгэлээр унаж байгаа юм бэ? Чи яагаад сул дорой байна вэ? Сул дорой байх юу байгаа юм бэ? Чи маш сул дорой, үргэлж сэтгэлээр унах юм. Тэгвэл амьдрах хэрэг юу байна? Зүгээр л үх!” хэмээн хэлж, хатуу ширүүнээр мэдээж ярьдаггүй. Бурхан ингэж ажилладаг уу? (Үгүй.) Бурханд ийм байдлаар үйлдэх эрх мэдэл байдаг уу? (Тийм.) Гэхдээ Бурхан ингэж үйлддэг үү? (Үгүй.) Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанараас, Бурханы ариун байдлын мөн чанараас болдог. Хүнийг гэсэн Түүний хайр болон хүнийг эрхэмлэн, нандигнаж байгаа Түүний байдлыг ердөө ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлж болохгүй. Энэ нь хүний шагшин магтахаас бий болдог зүйл биш, харин энэ нь Бурханы бодит хэрэгжүүлэлтээрээ харуулдаг зүйл юм; энэ нь Бурханы мөн чанарын илэрхийлэл юм. Бурханы ажилладаг энэ бүх арга зам нь хүнд Бурханы ариун байдлыг харах боломжийг олгож чадах уу? Бурханы сайн санаа зорилгыг оролцуулаад, Бурханы хүн дээр биелүүлэхийг хүсдэг үр нөлөөг оролцуулаад, хүн дээр ажиллахын тулд Бурханы сонгодог өөр өөр аргууд, Түүний хийдэг ажил, Тэр хүнд юу ойлгуулахыг хүсдэг зэргийг оролцуулаад Бурханы ажилладаг энэ бүх арга замаас—чи Бурханы сайн санаан дахь ямар нэгэн хорон муу эсвэл заль мэхийг олж харсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы хийдэг бүхнээс, Бурханы хэлдэг бүхэн, Түүний зүрх сэтгэлдээ бодож байгаа бүхэн, түүнчлэн Түүний илэрхийлдэг Бурханы бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Болно.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээс, эсвэл өөрөөсөө харж байсан уу? Чи үүнийг Бурханаас гадна өөр ямар нэгэн хүнээс, эсвэл Сатанаас ер нь харж байсан уу? (Үгүй.) Одоог хүртэл ярьсан зүйлээс бид Бурханыг цор ганц, ариун Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? (Тийм.) Бурханы үг, Бурханы хүн дээр ажилладаг өөр өөр арга зам, Бурханы хүнд хэлдэг зүйл, Бурханы хүнд сануулдаг зүйл, Түүний хүнийг ятгаж, зоригжуулдаг зүйлсийг оролцуулаад Бурханы хүнд өгдөг бүхэн нь бүгд нэг мөн чанараас үүсдэг: Энэ нь бүгд Бурханы ариун байдлаас үүсдэг. Хэрвээ тийм ариун Бурхан байдаггүй байсан бол Түүний хийдэг ажлыг хийхээр нэг ч хүн Түүнийг орлож чадахгүй. Хэрвээ Бурхан энэ хүмүүсийг аваад тэднийг бүгдийг нь Сатаны гарт өгсөн бол өнөөдөр та нар ямар нөхцөл байдалд байх байснаа бодож үзсэн үү? Та нар бүгд бүрэн бүтэн, гэмтээгүй хэвээр энд сууж байх байсан уу? (Үгүй.) Тэгвэл та нар ямар байх байсан бэ? Та нар ч бас: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? Та нар маш онгироо, маш увайгүй байж, Бурханы өмнө ичгүүргүйгээр бардамнаж, ийм маягаар ярьж пээдийн алхах байсан уу? (Тийм.) Та нар зуун хувь тэгнэ! Та нар маргаангүй тэгнэ! Хүнд хандах Сатаны хандлага нь тэдэнд, Сатаны уг чанар Бурханыхаас үнэхээр өөр гэдгийг харах боломжийг олгодог. Түүний мөн чанар нь Бурханыхаас шал өөр. Сатаны ямар мөн чанар нь Бурханы ариун байдлын эсрэг вэ? (Түүний хорон муу.) Сатаны хорон муу уг чанар нь Бурханы ариун байдлын эсрэг юм. Бурханы энэ илэрхийлэл, Бурханы ариун байдлын энэ мөн чанарыг хүмүүсийн дийлэнх нь танин мэддэггүйн шалтгаан нь, тэд Сатаны ноёрхол дор, Сатаны ялзрал дотор, Сатаны амьд хаалтан дотор амьдардгаас болдог. Тэд ариун байдал гэж юу болохыг эсвэл ариун байдлыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй. Чи Бурханы ариун байдлыг ухамсарлах үедээ ч гэсэн үүнийг Бурханы ариун байдал гэж итгэлтэйгээр тодорхойлж мөн л чаддаггүй. Энэ нь Бурханы ариун байдлын тухай хүний мэдлэг дэх ялгаа юм.
Чиний итгэлийн энэ бүх он жилүүдэд Бурханы чамд хийсэн бүхнийг өнөөдрийг хүртэлх амьдралаасаа эргээд нэг хар. Чи үүнийг гүн гүнзгий мэдэрсэн ч бай, үгүй ч бай энэ нь хамгийн чухал байгаагүй гэж үү? Үүнийг олж авах нь чиний хувьд хамгийн хэрэгтэй байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ нь үнэн биш гэж үү? Энэ нь амь биш гэж үү? (Тийм.) Иймээс эдгээр зүйлийг чамд өгснийхөө дараа, ямар нэг зүйл буцаан өгөхийг эсвэл ямар нэг хариу барихыг Бурхан чамд мэдэгдсэн үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Бурханд бас чамайг эзлэн авах зорилго байдаг уу? (Үгүй.) Бурхан хүний зүрх сэтгэл дэх Өөрийн сэнтийд суухыг хүсдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан Өөрийн сэнтийд суух болон Сатаны түрэмгий булаан эзлэлтийн хоорондох ялгаа юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Тэр хүний зүрх сэтгэлийг эзлэхийг хүсдэг—энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурхан хүнийг Өөрийнхөө хүүхэлдэй, Өөрийнхөө машин болгохыг хүсдэг гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авахаар хүсэх болон Сатаны түрэмгийгээр эзлэн авч, хүнийг эзэмдэхийн хооронд ялгаа байдаг уу? (Байдаг.) Ялгаа нь юу вэ? Надад тодорхой хэлж өгч чадах уу? (Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан хүнийг сайн дураар нь хийлгэдэг.) Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан сайн дураар чинь хийлгэдэг. Ялгаа нь энэ үү? Тэгвэл хэрвээ чи сайн дураараа хийхгүй бол юу болох вэ? Хэрвээ чи сайн дураараа хийхгүй бол Бурхан ямар нэг зүйл хийх үү? (Тэр зарим нэг удирдамж, гэгээрэл өгөх боловч хэрвээ эцэстээ хүн хүсэхгүй бол Тэр тэднийг хүчилдэггүй.) Бурхан юуны төлөө чиний зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Үүнээс гадна, Бурхан юуны төлөө чамайг эзлэн авахыг хүсдэг вэ? Зүрх сэтгэлдээ та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бид энд Бурханд шударга хандах ёстой, тэгэхгүй бол хүмүүс үргэлж буруугаар ойлгон: “Бурхан үргэлж намайг эзлэн авахыг хүсдэг. Тэр намайг юуны төлөө эзлэн авахыг хүсдэг юм бэ? Би эзэгнүүлэхийг хүсэхгүй байна, би зүгээр л өөрөөрөө баймаар байна. Сатан хүмүүсийг эзлэн авдаг гэж Та хэлсэн, гэхдээ Бурхан ч бас хүмүүсийг эзлэн авдаг: Эдгээр нь адилхан биш гэж үү? Би хэнд ч эзлэгдэхийг хүсэхгүй байна. Би өөрөөрөө байна!” гэж хэлдэг. Энд ялгаа нь юу байна вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. (Бурхан хүнийг аврахын төлөө, хүнийг төгс болгохын төлөө хүний зүрх сэтгэлийг олж авч, хүний зүрх сэтгэлийг эзлэн авахыг хүсдэг гэж би бодож байна.) Чиний хэлж байгаа чинь Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго—хүнийг төгс болгох явдал юм. Энд байгаа “эзлэн авах” гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгов уу? (Энэ нь Сатанд хүнийг эзлүүлэхгүй гэсэн үг. Хэрвээ Бурхан эзлэн авсан байвал Сатан хүнийг эзлэх ямар ч аргагүй болно.) Бурхан бол эхний эзэмшигч гэж чи хэлж байна; хоосон байшинтай адилаар түрүүлж орсон хэн боловч байшингийн эзэн болно. Түүний дараа ирсэн хүн уг байшингийн эзэн болж чадахгүй, харин оронд нь зарц нь болно, эсвэл тэд огтхон ч орж чадахгүй. Чи ийм утгаар хэлсэн үү? (Тийм, би тиймэрхүү утгатай зүйл хэлсэн.) Үүнээс өөр үзэл бодолтой хүн байна уу? (“Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах” тухай миний ойлголт бол Бурхан бидэнд Өөрийн гэр бүлы шиг хандаж, биднийг халамжилж, хайрладаг. Сатан биднийг хөнөөхийн тулд, биднийг хорлохын тулд хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг.) Энэ нь, “Бурхан хүнийг эзлэн авах” тухай чиний ойлголт. Ямар нэгэн өөр ойлголт эсвэл үзэл бодол байна уу? (Хүн Бурханы үгийг өөрийн амь болгон хүлээн авна хэмээн найдсанаар Бурхан Өөрийн үгийг ашиглан хүнийг эзлэн авдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн дагуу амьдарч чадна.) Энэ бол “Бурхан хүнийг эзлэн авдаг” гэдгийн ар дахь жинхэнэ утга учир, тийм мөн үү биш үү? Ямар нэг өөр үзэл бодол байна уу? (Миний үзэл бодол бол Бурхан үнэний биелэл, иймээс Бурхан бүхий л үнэнийг бидэнд өгөхийг хүсдэг ба бид энэ үнэнийг олж авч, Түүний халамж, хамгаалалтад орсон учраас Сатаны зальтай арга мэхэнд автаж, түүгээр хорлогдохоос зайлсхийж чадна. Үнэн хэрэгтээ, Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, тэгснээр хүн энэ дэлхий дээр хэвийн амьдралаар амьдарч, Бурханы ерөөлийг хүртэж чадах юм.) Гэхдээ чи мөн л “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах” гэдгийн жинхэнэ утга учрыг хөндсөнгүй. (Хүн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн, иймээс хүн Түүнийг шүтэн мөргөж, Түүн рүү буцаж очих ёстой. Хүн анхнаасаа Бурханд харьяалагддаг.) Би та нараас асууя, “Бурхан хүнийг эзлэн авах” гэдэг нь дэмий хоосон хэллэг үү? Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь Тэр чиний зүрх сэтгэлд амьдарч, чиний үг бүрийг, хөдөлгөөн бүрийг ноёлдог гэсэн үг үү? Хэрвээ Тэр чамд суу гэж хэлбэл чи зогсож зүрхлэх үү? Хэрвээ Тэр чамд зүүн зүг рүү яв гэж хэлбэл, чи баруун зүг рүү явж зүрхлэх үү? Эзлэн авна гэдэг нь иймэрхүү байна гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? (Энэ нь, хүн Бурханд юу байгаа, Тэр юу болохыг амьдран харуулна гэсэн үг.) Сүүлчийн энэ үе шат хүртэл Бурхан хүнийг удирдсан энэ бүх жилүүдэд Түүний хэлсэн бүх үгний хүнд үзүүлэх үр нөлөө ямар байсан бэ? Хүн Бурханд юу байгаа, Тэр юу болохыг амьдран харуулах мѳн үү? “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийн үгчилсэн утгыг харвал, Бурхан хүний зүрх сэтгэлийг аваад үүнийг эзлэн авч, энд амьдарч, дахин гарч ирэхгүй юм шиг санагддаг; Тэр үүн дотор амьдарч, хүний зүрх сэтгэлийг хүссэнээрээ ноёлж, зохицуулахын тулд хүний зүрх сэтгэлийн эзэн болдог, ингэснээр хүн Бурханы хэлсэн зүг рүү явах ёстой болно. Ийм утга учрын түвшинд бол, хүн бүхэн Бурхан болсон мэт, Бурханы мөн чанарыг эзэмшсэн мэт, Бурханы зан чанарыг эзэмшсэн мэт харагдана. Тэгвэл энэ тохиолдолд, хүн бас Бурханы үйл хэргийг гүйцэтгэж чадах уу? “Эзлэн авах” гэдгийг ингэж тайлбарлаж болох уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? (Бурханы хүсдэг хүмүүс хүүхэлдэй биш, тэдэнд бодол байдаг ба тэдний зүрх сэтгэл амьд. Тиймээс Бурхан хүнийг эзлэн авахдаа, хүн бодолтой байж, Бурханы баяр хөөр, уй гашууг мэдэрж, хүн Бурхан хоёр бие биетэйгээ харилцана гэдэгт найддаг.) Би та нараас үүнийг асууя: Бурханы хүнд хангасан бүх үг болон үнэн нь Түүний мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл мөн үү? (Тийм.) Энэ бол гарцаагүй. Гэхдээ Бурханы хүнд хангадаг бүх үг нь Бурхан Өөрөө хэрэгжүүлж, Өөрөө эзэмшихийн тулд байдаг уу? Хэсэг зуур энэ талаар бодоод үз. Бурхан хүнийг шүүх үедээ юунаас болж үүнийг хийдэг вэ? Эдгээр үг хаанаас гардаг вэ? Хүнийг шүүх үедээ Бурханы хэлдэг эдгээр үгийн агуулга юу вэ? Тэдгээр нь юун дээр үндэслэдэг вэ? Тэдгээр нь хүний ялзарсан зан чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Иймээс хүнийг шүүх Бурханы шүүлтийн хүрэх үр нөлөө нь Бурханы мөн чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь хоосон хэллэг үү? Мэдээж үгүй. Тэгвэл Бурхан яагаад эдгээр үгийг хэлдэг вэ? Эдгээр үгийг хэлэх Түүний зорилго юу вэ? Тэр эдгээр үгийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг үү? (Тийм.) Бурхан Өөрийн хэлсэн энэ бүх үнэнийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг. Иймээс хүн энэ бүх үнэнийг болон Бурханы үгийг авч, тэдгээрийг өөрийн амь болгон хувиргаж чадвал хүн Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханаас эмээж чадах уу? Хүн тэгвэл муугаас зайлж чадах уу? Хүн энэ түвшинд хүрэх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханы эрх мэдэлд захирагдаж чадах уу? Иов шиг эсвэл Петр шиг хүмүүс замынхаа төгсгөлд очих үед, тэдний амь бүрэн боловсорсон гэж тооцогдох үед, тэд Бурханы талаар бодитой ойлголттой байх үед—Сатан тэднийг замаа алдахад хүргэж чадах уу? Сатан тэднийг эзлэн авч чадах уу? Сатан тэднийг эзэмдэж мөн л чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь ямар хүн бэ? Энэ нь Бурханаар бүрэн дүүрэн авахуулсан хүн мөн үү? (Мөн.) Ийм утга учрын түвшинд, Бурханы бүрэн авсан хүнийг та нар хэрхэн үзэж байна вэ? Бурханы хувьд, тухайн нөхцөл байдалд Тэр аль хэдийн энэ хүний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Харин энэ хүнд ямар санагдах вэ? Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы зам нь хүний доторх амь болж, тэгээд энэхүү амь хүний бүхий л оршихуйг эзлэн авч, түүний амьдран харуулж байгаа зүйл болон түүний мөн чанар нь Бурханыг хангалуун байлгахуйц хангалттай болгож байдаг уу? Бурханы хувьд, яг энэ мөчид хүн төрөлхтний зүрх сэтгэл Түүнд эзлэгдсэн байдаг уу? (Тийм.) Та нар энэ түвшний утгыг одоо хэрхэн ойлгож байна вэ? Чамайг эзлэн авдаг нь Бурханы Сүнс үү? (Үгүй.) Тэгвэл яг юу чамайг эзлэн авдаг вэ? (Бурханы үг.) Энэ бол Бурханы зам болон Бурханы үг. Үнэн чиний амь болсон, мөн Бурханы үг чиний амь болсон. Энэ үед, хүн тэгээд Бурханаас ирсэн амьтай болдог боловч энэхүү амь нь Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы үгнээс үүссэн хүний амь бол Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Иймээс хүн хэчнээн удаан Бурханыг дагах нь хамаагүй, хүн Бурханаас хэчнээн их үг хүлээн авах нь хамаагүй, хүн хэзээ ч Бурхан болж чадахгүй. Энэ нь үнэн биш гэж үү? (Үнэн.) Нэгэн өдөр Бурхан, “Би чиний зүрх сэтгэлийг эзлэн авлаа, чи одоо Миний амийг эзэмшдэг” гэж хэлсэн ч гэсэн, чамд тэгэхэд чи бол Бурхан гэж санагдах уу? (Үгүй.) Тэгвэл чи юу болох вэ? Чи Бурханд туйлын дуулгавартай байхгүй гэж үү? Бие болон зүрх сэтгэл чинь Бурханы чамд өгсөн амиар дүүрэхгүй гэж үү? Энэ нь, Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах үеийн тун энгийн илрэл юм. Энэ бол бодит байдал. Тэгвэл үүнийг энэ талаас нь харвал, хүн Бурхан болж чадах уу? (Үгүй.) Бурханы бүх үгийг хүлээн авсан үедээ, Бурханаас эмээж, муугаас зайлж байх үедээ хүн Бурханы ялгамж чанарыг эзэмших үү? (Үгүй.) Хүн тэгвэл Бурханы мөн чанарыг эзэмших үү? (Үгүй.) Юу ч болж байсан хамаагүй, хүн бол хүн хэвээр байх юм. Чи бол бүтээл; Бурханаас Бурханы үгийг хүлээн авч, Бурханы замыг хүлээн авах үедээ чи зөвхөн Бурханы үгээс ирсэн амийг эзэмших бөгөөд хэзээ ч Бурхан болж чадахгүй.
Саяын сэдэв рүү буцаад орвол Би та нараас асуулт асуусан—Абрахам ариун уу? (Үгүй.) Тэр ариун биш, та нар үүнийг одоо ойлгосон уу? Иов ариун уу? (Үгүй.) Энэхүү ариун байдал дотор Бурханы мөн чанар агуулагддаг. Хүнд Бурханы мөн чанар, эсвэл Бурханы зан чанар байдаггүй. Хүн Бурханы бүх үгийг мэдэрч, Бурханы үгийн мөн чанарыг эзэмшсэн ч гэсэн хүнийг хэзээ ч ариун гэж нэрлэж болохгүй; хүн бол хүн. Та нар ойлгосон, тийм үү? Тэгвэл одоо та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” хэмээх энэ хэллэгийг хэрхэн ойлгож байна вэ? (Энэ бол Бурханы үг, Бурханы зам болон Түүний үнэн хүний амь болох явдал.) Та нар эдгээр үгийг цээжилжээ. Та нар одоо илүү гүнзгий ойлголттой болно гэж Би найдаж байна. Зарим хүмүүс, “Тэгвэл яагаад Бурханы элч болон тэнгэрэлчүүдийг ариун биш гэж хэлж байгаа юм бэ?” гэж асууж болох юм. Та нар энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Магадгүй та нар үүнийг өмнө нь бодож үзээгүй байх. Би энгийн жишээ ашиглая: Роботыг асаах үед энэ нь бүжиглэж, ярьж чадах ба чи хэлж байгааг нь ойлгож чадах боловч үүнийг хайр татам гэж хэлэх үү? Чи үүнийг цовоо сэргэлэн гэж хэлэх үү? Чи тэгж хэлж болно, гэхдээ түүнд амь байхгүй учраас робот ойлгохгүй. Чи түүнийг тэжээлээс нь салгавал тэр хөдөлсөөр байж чадах уу? Энэ роботыг идэвхжүүлсэн үед чи түүнийг цовоо сэргэлэн, хайр татам гэж харна. Үүнийг үнэлж үзвэл, энэ нь бодит үнэлгээ ч бай эсвэл өнгөц үнэлгээ ч бай аль ч тохиолдолд чиний нүд түүний хөдөлж байгааг харна. Гэхдээ түүний тэжээлийг унтраах үед чи үүнээс ямар нэгэн зан ааш харах уу? Энэ нь ямар нэгэн мөн чанар эзэмшиж байгааг чи харах уу? Миний хэлж байгаа зүйлийн утгыг ойлгож байна уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, хэдийгээр энэ робот хөдөлж, зогсож чадах боловч чи үүнийг ямар нэгэн мөн чанартай гэж хэзээ ч дүрсэлж чадахгүй. Энэ нь бодит байдал биш гэж үү? Бид энэ талаар дахиж цааш нь ярихгүй. Та нар утга учрынх нь талаар ерөнхий ойлголттой байхад л хангалттай. Өнөөдрийн нөхөрлөлийг ингээд дуусгацгаая. Баяртай!
No comments:
Post a Comment