Бурханы дуу хоолой | “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ та нар Бурханы хүсэлд үйлчлэхийг хүсэж байгаа бол эхлээд ямар төрлийн хүмүүсийг Бурхан хайрладгийг, ямар төрлийн хүмүүсийг Бурхан жигшдэгийг, ямар төрлийн хүмүүсийг Бурхан төгс болгодгийг, мөн ямар төрлийн хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Цаашлаад, та нар Бурханы ажлын зорилтуудыг мэдэж, одоо энд хийх гэж байгаа Бурханы ажлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгосны дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг эхлээд хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгэнд үндэслэн үнэхээр туршлагажсан үедээ, мөн Бурханы ажлыг үнэхээр мэдсэн үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Түүнд үйлчлэх үед чинь Бурхан та нарын сүнслэг нүдийг гэгээрүүлж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, үүнийг илүү тодорхойгоор харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед чиний туршлага илүү гүнзгий, бодит болох ба ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг хангах чадвартай болно, бусдын давуу талаар өөрсдийн сул талыг нөхөж, сүнсэндээ илүү их мэдлэгийг олж авна. Зөвхөн энэ үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулна.”
No comments:
Post a Comment