2018/05/12






Танилцуулга

Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж.Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна ... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй ...

Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ ...


Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment