2018/05/01

Бурханы сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” | Христийн тахин ирэлтийн сайн мэдээ




Танилцуулга

Лин Бо’ин бол Эзэнд олон арван жилийн турш итгэсэн ахмад номлогч. Эцсийн өдрүүдийн Христболох Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш тэр, пасторууд, ахлагчид, антихрист хүчнүүдээр ял тулгуулж, гадуурхагдаж, шашны нийгэмлэгээс хөөгдсөн юм. Хэдий Лин Бо’инийг дайрч давшилж, яллаж, зохиомлоор буруутгаж байсан ч тэр айсандаа ухарч зайлсхийсэнгүй. Харин ч түүний итгэл өмнөхөөсөө илүү шийдэмгий болсон ба энэ нь эцэстээ түүнийг, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ариун явдалтай дүр үзүүлж байна гэдгийг ойлгоход хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ тэр зөвхөн Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л хүнийг аварч, ариусгаж, төгс болгож чадна гэдгийг мэдэж авчээ. Үүнээс болж тэр Христийг дагаж, Христэд гэрчлэл хийж, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн, ингэснээр тэр Бурханы жинхэнэ гэрч болж чадах юм. Хятадын Коммунист Нам, Лин Бо’ин шоронгоос суллагдсан ба огт өөрчлөгдөөгүй, өөрийнхөө итгэлийг өчүүхэн төдий ч хаяагүй, тэр ч байтугай Зүүний Аянгад итгэж, Эзэн Есүс эргэн ирсэн ба Тэр бол Төгс Хүчит Бурхан юм гэдгийг гэрчлэхийн тулд хаа сайгүй явж байгааг олж мэдээд түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа хүний жагсаалтанд оруулж, түүнийг баривчлахын тулд хаа сайгүй явжээ. Лин Бо’ин гэр бүлийнхнээ орхих хэрэгтэй болсон бөгөөд хаа явсан газраа тэр, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилж, чин сэтгэлтэй, сайн уг чанартай олон итгэгчдийг Бурханы тал руу залж чиглүүлж чадсан юм. Энэхүү видео нь Лин Бо’ин сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчилсэн тухай үнэн түүхийг өгүүлдэг.


Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

No comments:

Post a Comment